Хоол хэрхэн шингэдэг вэ?

Идсэн хоол тэр чигтээ энерги болон хувирдаг байсан бол хүн өтгөн шингэн ялгаруулах шаардлагагүй байх байсан. Биед задраагүй үлдэгдлийг л баас хэмээн нэрлээд байгаа. Хэрэв үүнийг хуримтлуулаад л байвал дотроо ялзраад л байдаг.

За тэгвэл хоолыг яг юу шингээгээд байна.

Хоолны үндсэн бүрэлдэхүүн бол уураг, тос, нүүрсус байдаг. Энэ гурван шим бодис янз бүрийн хэмжээтэй байж, хүнсний төрлүүдийг үүсгэж байдаг. Уураг өндрийг нь мах хэмээдэг бол нүүрсус өндрийг нь гурил, будаа хэмээдэг. Уул нь шим бодисын хүрээнд авч үзвэл их энгийн.

УУРАГ

Аминхүчлүүдээс тогтох амьдралыг цогцлоогч бодис бол уураг. Химийн бодис шүү. Уураг полипептид хэлбэрээр аварга том хэмжээтэй байдаг бөгөөд үүнийг зөвхөн чанаж болгосноор хүний биед шингэх боломжтой болдог. Ухаандаа түүхий стейк идээд байдаг нь шингээх сонирхолгүй, амтны таашаал мэдрээд баас болгон гаргах зорилготой.

Хэрвээ дутуу болгож идээд байвал манайх шиг лабораторийн чадамж сул газар өөртөө өвчин хуримтлуулах эрсдэлтэй, түүхий мах шимэгч, бактериар бохирлогдсон байх эрсдэлтэй. Тэгэхээр чанаж, шарж хэрэглэнэ.

Уураг ходоодонд пепсин, трипсин гэх мэт ферментүүдээр задрах бөгөөд энэ ферментүүд зөвхөн хүчтэй хүчиллэг орчинд л үүргээ гүйцэтгэнэ. Тэгэхээр буузаа шингээхийн тулд кимчи, дарсан өргөст хэмх идэх, бүүр шүүсийг нь ууж ч болно.

За ингэж задраад цааш нарийн бүдүүн гэдсээр шимэгдэж цусаар тарна.

НҮҮРС УС

Глюкоз, фруктоз, галактоз гэх мэт хэдхээн нэгж энгийн сахарууд нэгдэн нийлж бидний идэж байдаг гурил будаа, жимс жимсгэнэ, хүнсний ногоонуудыг үүсгэнэ. Элсэн чихрийг ч мөн адил. Тэдний хамгийн томыг нь цардуул хэмээн нэрлэдэг.

Чанаж болгоогүй цардуул биед задардаггүй. Түүхий гурил идээд сур харваж байсан хүмүүс бол мэднэ. Цардуулыг чанаж болгох үед мальтозын задрал явагдаж, жижиг нүүрсуснууд үүсч жинхэнэ сайхан шингэхэд бэлэн болно.

Үүнийг нь шүлсэнд, нойр булчирхайнаас ялгарах амилаза хэмээх фермент задладаг. Ингэж байж л судсаар глюкоз урсах нөхцөл бүрдэнэ. Цаашаа нэгж хугацаанд хэр их глюкоз цусанд нийлүүлж байгааг гликемийн индекс хэмээх хэмжүүрээр хэмждэг. Бичсэн байгаа дөө, хайгаад уншаарай.

ТОС

Тосны хүчлүүдийн бүрдлийг л тос гэж нэрлээд байгаан. Ханасан хатуу, ханаагүй нь шингэн тоснууд. Тосыг липаза хэмээх фермент л задлана. Цөсний асуудалтай, эсвэл хэт их тослог зүйл нэг дор идвэл задарч амжилгүй өтгөнөөр гадагшилна.

Ерөнхий тойм бол ийм байна өө. Тиймээс сар шинэдээ хүнснээсээ айхгүйгээр сайхан идээд сайхан шинэлээрэй. Айхгүй байна гээд хэмжээ хязгааргүй идэхгүй байхад л болно.

Аан тийм, архи хоол шингээлтийг шууд саатуулдаг шүү, хоол шингээдэг гэдэг яриа бол ор үндэсгүй худал зүйл.

За тэгээд сайхан битүүлээрэй 🤟

Хүнсний Инженер О. Гал-Очир