Шидэт зөгийн бал – Манука MGO 400+

Зөгийн бал ид шидтэй юу? Хэзээнээсээ зөгийн бал сайн хэмээх ойлголт байсаар ирсэн. Бидний үед ч биш, хэдэн мянган жилийн өмнөөс л байсан ойлголт. Одоо харин үүнийг үйлчлэх бодис болгоноор нь задлаж ойлгох ёстой.

Зөгийн бал бол глюкоз, фруктозын өндөр агуулгатай, байгалийн бүтээдэг бүтээгдэхүүн, бактерийн эсрэг үйлчилгээтэй.

Яагаад гэвэл хүнсний үйлдвэрлэлд ч өндөр сахарын агууламж өөрөө бактерийг үржүүлдэггүй нөөшлөгч болдог. Өтгөрүүлсэн сүү, жимсний чанамалд маш их сахар хийдэг нь бактери үржүүлчихгүй л хадгалах зорилготой. Бүүр зөгийн бал өөрөө дангаараа мууддаггүй сахар агуулсан бүтээгдэхүүн гээд боддоо.

Зөгийн балны дараагийн нөөшлөх чанар нь устөрөгчийн хэт исэл (H2O2) агуулж болдогт оршдог. Устөрөгчийн хэт исэл нь ус болон хүчилтөрөгчийн дан атом агуулдаг, энэ дан атом нь бактери, дрожжийг исэлдүүлэн алж устгах чадвартай тул зөгийн балны бактерийн эсрэг үйлчлэх чанарыг нэмж байдаг. Хэт исэл агуулаагүй зөгийн балны шошгон дээр хэт исэлгүй хэмээх тэмдэглэгээ тавьсан байдаг.

Харин өнөөдрийн дурдах зөгийн бал бол Манука зөгийн бал. Манука гэдэг нь бренд нэр бус, зөгийн балны нэг төрлийг тодотгосон нэр.

Мэдээлэл дээрээ бактерийн эсрэг үйлчилгээтэй, ерөөсөө л үрэвсэл болгоны эсрэг үйлчилдэг гэсэн байна. Мэдээж үрэвсэл гэдэгт шүд өвдөхөөс авахуулаад, хоолойн өвдөлт, түлэгдэлт, янз бүрийн яр шарх, гэдэсний үрэвсэл гээд бүгд л орно. Мөн MRSA буюу антибиотикт тэсвэртэй стафилококкыг дарангуйлдаг гэдгийг тодруулж, нойргүйдлийг эмнэнэ гэдгийг ч тодотгож.

Гэхдээ эдгээр нь үнэн болов уу? Одоо хэдүүлээ хайцгаая.

МАНУКА ЗӨГИЙН БАЛ

Энэ зөгийн бал нь Leptospermum scoparium хэмээх нэгэн төрлийн бутлаг ургамлын цэцгээс тоос хүртсэн зөгийнүүдийн нектар юм. Уг бут нь Австрали болон Шинэ зеландаас гаралтай ч энэхүү зөгийн балны чанараас шалтгаалан дэлхийн олон оронд ургуулан, зөгий үржүүлдэг болж.

Энэ зөгийн бал нь найрлагадаа бусад зөгийн балтай адилхан глюкоз фруктоз их хэмжээгээр агуулдаг, устөрөгчийн хэт исэл мөн агуулах тул бактерийн буюу үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

Бусад зөгийн балны шинж чанаруудыг бүгдийг нь агуулдаг тул залхаахгүйн үүднээс чухам юугаараа ялгаатай вэ гэдгийг л энд бичнэ.

L.scoparium гаралтай зөгийн бал нь аэроб, анаэроб, грамм эерэг, грамм сөрөг 60 гаруй бактерийн эсрэг үйлчилгээтэй байдгаараа бусад зөгийн балнаас ялгаатай бөгөөд энэ нь найрлагадаа бусад зөгийн бал шиг их сахар агуулдаг, устөрөгчийн хэт ислийн түвшин өндөр, метилглиоксал агуулдагтай холбоотой.

Pseudomonas aeruginosa буюу эмнэлгээс гаралтай халдвар, methicillin resistant staphylococcus aureus (MRSA) буюу антибиотикт тэсвэртэй бактерийн халдвар, бусад стафилококкийн гаралтай халдварууд, Helicobacter pylori буюу ходоодны бактерийн халдварын эсрэг өндөр үйлчилгээ үзүүлдэг, үүнээс үүдэн зарим хорт хавдрын урьдчилан сэргийлэх арга болдог нь судалгаагаар батлагдсан тул аль 2007 онд АНУ-ын Хүнс, эмийн хорооноос уг зөгийн балыг бактерийн эсрэг эмийн бус эмчилгээ хэмээн санал болгосон байдаг.

Манука зөгийн балны дээрх чанар нь дотроо агуулагдах метилглиоксалийн агууламжаас шалтгаалдаг бөгөөд үүнийг шошгон дээр нь MGO хэмээх үсгээр тэмдэглэж, агуулагдах хэмжээг нь тоогоор илэрхийлсэн байдаг бөгөөд энэ тоо ихсэх тусмаа л үнэ нь ихсэж, бактерийн эсрэг чанар нь нэмэгддэг.

Метилглиоксал болон устөрөгчийн хэт ислийн агууламжийн харилцан хамаарал нь энэ зөгийн балны үнэ цэнийг тодорхойлж байдаг.

ДҮГНЭЕ

Ямар нэгэн шидэт хэмээх зүйлд би нэг их итгэдэггүй, эрүүл мэндийн сурталчилгаанд маш сайн гэдэг үгийг үл ойшоож байсандаа энэ удаа хүлцэл өчье. Яг энэ зөгийн балны тухай баталгаатай эх сурвалжийн нилээд олон шинжлэх ухааны нийтлэл уншаад ийм л бодол төрлөө. Манука зөгийн балыг дутуу үнэлэх хэрэггүй.

Зарим нэг нийтлэлийн линкийг зориудаар хавсаргалаа. Аан энэ сурталчилгаа хийгээд гэж хүлээж авбал өөрсдөө уншаад, судалгааны материалын доорх холбоос болгон руу нь дарж ороод уншаарай, бүгд судлаачийн нэр устайгаа байгаа. Цууны хүчил уух нэг хэсэг нь байгаа бол мань энэ зөгийн балыг ууж хэрэглэж эхлэнэ ээ.

https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC6613335/
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3609166/

Энэхүү мэдээллийг Nomin Foods / Номин Фүүдс ХХК- ны импортлон оруулж ирдэг Bihophar брендийн Манука MGO 400+ зөгийн бал ивээн тэтгэлээ. Ивээн тэтгэх гэхээсээ илүүтэй ийм ид шидтэй бүтээгдэхүүн байдаг гэдгийг сурталчлаад бус таниулаад өгөөсэй хэмээн хандсан.

Эхлээд тоомжиргүй хандсандаа хүлцэл өчье, энэ зөгийн балнаас

Хүнсний Инженер О.Гал-Очир