Шүлтлэг ус, шүлтлэг хоол гээд бие шүлтлэг байвал эрүүл байдаг тухай эрүүл мэндийн боловсрол олсон хүмүүсд зориулав 😆
Хараад байхад сүүлийн үед даршилсан, нөөшилсөн ногоо, кимчи зэргийг нийгэмд хор, ходоодны алуурчин шиг л ойлгуулах боллоо. Дээрээс нь шүлтлэг ус, ходоодны хүчил бууруулах эм хүртэл….
Асуулт 1. Ходоод шүлтлэг байх ёстой юу?
Хариулт: Мэдээж үгүй. Бүгд мэднэ. Ходоодны рН 1.5-2 байхад ходоодны уураг задлагч пепсин фермент идэвхитэй байдаг. Харин рН 2-с дээш бол уураг чинь задрахгүй, амнаас муухай үнэртээд, өмхий хэхрээд, гэдэс цанхайгаад л явна гээд төсөөлхөөр бараг таньдаг хүн тань бодогдож байгаа байх.
Асуулт 2: Бидний идэж хэрэглэдэг хүнс ходоод гэдсэнд яаж нөлөөлдөг вэ?
Хариулт: Ходоод бол уураг задлах гол үүрэгтэй. Бидэн шиг махны хэрэглээ 24цаг/365 хоног байгаа ард түмэнд энэ их махны хэрэглээ ходоодонд ороод задрахгүй удаан боловсроно. цаашлаад задралгүй үлдсэн уураг бүдүүн гэдсэнд очоод бактерийн нөлөөллөөр задрана. Тэгээд л өмхий унгаад л явна. Энэ чинь удаан хугацаанд яваал тэгээд бүдүүн гэдэсний хавдар гэдэг нэр авч байгаа юм. Өндөг идээд өмхий унгадаг гээд сонсож л байсан биз 😄
Одоо бид ер нь яах хэрэгтэй вэ?
Хэрвээ та махны хэрэглээ өндөр байдаг бол ходоодны хүчлийг дэмжих хүнс хамт хэрэглэдэг байх хэрэгтэй. Би бол хувьдаа мах чанасан үедээ даршилсан огурцитэй эсвэл даршилсан байцаа, кимчи зэрэгтэй заавал хамт иддэг. Энэ нь ходоодны хүчлийг дэмжиж рН орчныг 1.5-2 дотор нь байлгаж чадвал идсэн мах тань ч хурдан боловсроод унгаад хэхрээд байхгүй.
Эрүүл мэндээ ч бодсон их мах иддэг бидэнд даршилсан ногоо төгс зохицно. Ходоодыг хэзээ илүү хүчиллэг байлгах, хэзээ хүчлийг нь бууруулах чинь л эрүүл мэнд шүү.
Мах их идвэл Даршилсан ногоо ид
Жич: Реклам биш өөрийнхөө дуртай даршилсан огурцины зургийг хийчихлээ ✌️
Хоол зүйч Санчир