Нэг онигоо ярьж өгье 😂, сая нэр бүхий эмч хаяган дээрээ чихэрлэг ундаа, хиам, кимчиг цагаан сарын ширээн дээр тавиулахгүй юмсан гэж халаглаж байхыг нь хараад тэсгэлгүй инээд хүрчихлээ, урд нь уур хүрдэг байж билээ 😂
Хүнсний талаарх тэдний бодол
МАХ
За мах бол яриангүй хортой, 3 буузнаас хэтрүүлж идвэл мах чинь хордуулна шүү. Тэгээд ч дэнжийн мянга дээр гутлаараа дэвсэлсэн мах байдаг юм. Тэгээд бөөн вакцин, антибиотик тарьчихсан. Тэгэхээр гэртээ махаар хоол хийсэн ч хортой л бол хортой 😆
За махаар хийсэн бүх зүйл л хортой шүү, ээ дээ тэр хиам гэдэг годгор улаан зүйл үү, бас л аатай хордуулдаг эд шдээ. Айлын тавган дээр үзэгдвэл шууд л гараад зугатаах хэрэгтэй 😂
Гахайн мах буцалгаад ч үхдэггүй аймаар шимэгч хорхойтой, тахианы мах аймаар “салмон”-той 🫣, ер нь мах идэхээ больчих оо, аймаар байгаа биз дээ 😝
ГУРИЛ, ҮР ТАРИАН БҮТЭЭГДЭХҮҮН
Пээ ёстой хоосон карб гэдэг чинь энэ шүү дээ, бөөн карб учир таргалуулна. Ээ дээ идвэл чихрийн шижинтэй болно. За тэр улаанбуудайн гурил идвэл глютен гэж аймаар зүйл бий шүү, гэдсийг чинь цоолдог. Гоймон ч мөн адил.
Тэгэхээр талх, нарийн боов моовыг чинь бүгдийг нь энэ аймаар ходоод цоолдог зүйлээр хийдийшдээ. Тэгэхээр гурван буузныхаа махыг нэг саванд, гурилыг нөгөө саванд ангилан хаях хэрэгтэй, угаасаа хоёуланд нь сайн зүйл байхгүй.
Цагаан будаа гэж бүүр юугаар ч хийж болдог аймаар хэрэггүй хоосон нүүрсус байна, бас таргалуулна. Хуванцраар ч хийж байж магад. Тэгээд дээрээс нь дотор нь хорхой гүйж байдаг гээд л бод!
За тэр хөц будаа, гурвалжин будаа мудаа гээд байгаа дөө, тэд нараар хоол хийх жор таанууст байхгүйм чинь мань ярихгүй ээ, зүгээр л цагаан будаа хор мэдэв үү 😜
ЖИМС НОГОО
Жимс идвэл дотор нь фруктоз хэмээх архичин болгодог бодис байна шүү, хүүхэддээ жимс өгвөл архи уулгаж байгаагаас ялгаагүй!
Польшоос гэж шаагаад л Хятадаас жимс зөөгөөд байдым за юу, Хятадад шар алимыг хэдэн атигар хужаанууд багсаар будаж улаан болгодгийн. Тэгэхээр хортой л байгаа биз дээ 😂
Ногоонууд бөгдөөрөө хятад за. Монгол ногоонууд нь пестицид, бордоо аймаар ихтэй. За ер нь бүгдээрээ бордоо хэрэглэдэг гэсэн. Аймаар байгаа биз. Тэгэхээр байна шдээ, хашааныхаа нүхэн жорлонгийн хажууд алимны мод тариад, хажууд төмс булчих, жиинкнэ оргааник 🤟, угаасаа өөр арга байхгүй за юу таанууст
САХАР
Эрлэгийн элчийн бөгсийг долоодог туслах нь энэ цагаан нунтаг за. Бас л зэвүүн хортой эддээ. Бүүр хорт хавдар үүсгэнэ гээд боддоо. Тэр чихэр, шоколад нтр аймаар сахартай юм өөрсдөө л хааяахан хүүхдүүдээсээ нууцаар хэрэглэчих, хүүхдэд ойртуулбал алчийшүү 😆
За тэр чихэрлэг ундаанууд нь яс сийрэгжүүлээд ална шүү. Шүд мүд будаа болно. Аан нээрээ тийм, эмийн ургамлаар хийсэн, нөөшлөгчөө тогтворжуулагч гээд биччихсэн ундаа л гоё хоргүй гэсэн, аймаар гоё гоё эмийн ургамлын зургуудаар хийдийм байна лээ 😆
Нээрээ нөгөө жимсний чанамал, шар сүүний чихэр михэр чинь аймаар их сахартай байдгийм байна лээ шд, сонин байгаа биз. Уул нь чанамал, чихэр нтрт чинь чихэр хийх ёсгүйм байгаам 🫣
СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН
Үнээнүүд чинь бөгдөөрөө пээрмд, спиртийн шаар идээд, бие биендээ агсамнаж элдэвлээд амьдардаг болсоон. Тиймээс сүүнүүд нь аймаар хортой. Уураг нь бүүр А, Б хоёр тал болоод хуваагдчихсан, хоорондоо муудалцаад л.
Бурьцлёз нтр гэж тамтаггүй, ер нь манай малчид чинь өөрсдөө цагаан тариагаа зоогоод л, сүү нь вакцинтай, антибиотиктой, генийн өөрчлөлттэй гэсэн. Тэгэхээр уух байтугай ойртоод ч хэрэггүй.
За энэ үйлдвэрүүдийн сүүг л авч битгий тэнэгтээрэй, наадуул чинь сүү биш шүү, ургамлаас гаргаж авдаг, ургамал нь хужаагийн жалганд ургадийн гэсэн 🫣, хэзээ ч муудна гэж байхгүй, бараг танаас ч илүү урт настай. Нээрээ ганц сайн нь шар тос шүү, халбагадаад идээрэй, коопээндоо найруулаарай 😆
ТОС
Тосыг ерөөсөө хүнсний нэр төрлөөс хасах хэрэгтэй. Өөхөн тос идвэл судасны чинь ханыг бөглөнө, бөглөрсөн тул хагараад цус харваж үхнэ, эсвэл өрөөл татанхай болно, за юу!!!
Ургамлын тос ч дээ, шар буурцгийнх бол хятадуудынх, хэрэг байхгүй. Рапс бол нэг тариад л газрын шимийг байтугай сүнсийг нь төөрүүлдэг тул тостой нь ойртоод хэрэггүй. Зүгээр тэр япоон мопоонууд л хэрэглэж байсан нь дээр.
Наранцэцгийн эх орнууд хоорондоо дайтаад байгаа учир дэмий дээ, монгол хүн чинь ходоодныхоо билгээр гэдийм чинь хятадтайгаа дайтчуул яана 😂😂😂
Тэр ургамлын тосонд чинь тараанс тос хэмээх аймаар их хор бий, тиймээс өнөөдөр тоснуудын толгойг авцгаая 😂
За эцэст нь, алдаатай биччихлээ еэ еэ бөө вөө гэх гээд хуруугаа билүүдээд сууж байгаа нөхдөд хэлэхэд, ийм юм бичихэд албаар алдаж бичмээр санагддаг юм байна шүү 😂
За би өөрийнхөө төсөөлж бичсэнийг уншаад саваад уначихлаа 😂😂😂, хүүгийнхээ төрсөн өдөр дээр элэг нь хөшсөн амьтан очих нь 😅
Хүнсний Инженер О. Гал-Очир