Би заримдаа боддог юм… биднийг тэнгэрт яваад очиход Бурхан хүн нэг бүрээс:
– За, ямар байсан? гэж асууна.
– Юу ямар байсан гэж? Гэм нүгэлтэй, Бурхан минь… өршөөж хайрла… гээд дөнгөж эхэлтэл Тэрээр үгийг минь тасалж:
– Нүгэлтэйг чинь Би мэднэ. Дээрээс чинь харж байсан… Дэлхий чамд ямар санагдав?
– Бурхан минь, та юу яриад байна?
– Би Дэлхийг, дээр нь байгаа бүх юмтай нь хамт зургаан өдөрт бүтээсэн. Чамд хэр санагдав? Таалагдсан уу? Улаан тэнгист ямар соньхон загас жараахай зохиосныг минь харсан уу? Галт уулсыг минь үзсэн үү? Янзтай байгаа биз? Ширэнгэн ойгоор явж үзсэн үү? Тэр олон хүрхрээг бүтээхэд би ямар их цаг зарцуулсныг чи мэддэг ч болоосой! Халим загас! Ай, тэр амьтан ямар хүчтэй гэж чи санана! Чи халим харсан биз дээ? Алив, яриач… чамд юу хамгийн их таалагдсан бэ?
Бурхныг ингэж асуухад нь би хий л нүдээ цавчин:
– Юу л даа… би зогсоо зайгүй ажиллаж… гэр бүл… үр хүүхэд… жилийн эцсийн тайлан… бас машины зээл… гээд огт завдсангүй. Гэхдээ би тэр бүхнийг үзэх юм сан гэж үргэлж боддог байсан, нээрээ шүү, Бурхан минь! Нүгэлт намайг өршөөж хайрла! гэж бувтнахад Бурхан хариуд:
– Нүгэлт биш, тэнэг гээч! Дэлхийн сайхныг үзэж харах боломж дахин олдохгүй! За одоо яая гэхэв… алив, энэ эмэгтэйн Амьдралынх Номыг аваад ир… юу гэж бичиж үү? гэх байх гэж би айдаг…

2024-03-28

Эх сурвалж: Uka Ulziibat