Мезим Форте – Pancreatin Enzymes

Ялангуяа сар шинийн үеэр энэ эм соошилд их үзэгдээд байдаг, яг ямар учиртайг нь хэдүүлээ гялс ухчих уу 😂

Дээрх нэршил нь тухайн эмний арилжааны нэр бөгөөд ихэвчлэн нойр булчирхайн ялгаруулах ферментийн зохицуулга алдагдсанаас хоол шингэх чадвар буурсан үед эмчийн жороор амаар ууж хэрэглэдэг панкреатин буюу нойр булчирхайн ферментийн холимог.

Гарган авах эх үүсвэр нь гахайн нойр булчирхайнаас ихэнхидээ ялгадаг тул гахайн махтай тохирдоггүй онцлогтой юм байна, тиймээс самгёбсаль шарж идчихээд үүнд найдах хэрэггүй юм байна 😂

Яг үйлчлэх бодисын хүрээнд авч үзвэл бага идэвхитэй гэж тодорхойлсон липаза, амилаза, протеаза ферментүүдийн холимог. Багахан хэмжээний агуулсан байна, өөр янз бүрийн хэмжээтэй, янз янзын худалдааны нэршилтэйгээр дэлхий даяар худалдаалагддаг.

 

Тэгэхээр энэ ферментүүд нь нойр булчирхайнаас болон бусад хэсгээс ялгардаг ба үүнд зөвхөн гаднаас нь нэмж, дэмжих л үүрэгтэй.

Липаза ферментүүд өөх тосыг, амилаза ферментүүд нүүрсусыг, протеазанууд уургийг энгийн нэгдэл болгон задлаж, тэгснээр цусанд шимэгдэх боломж бүрдэнэ.

Манайхан сүүлийн үед их хэрэглэдэг болсон харагддаг. Эм гэж нэрлэдэг ч ферментийн холимог тул нэг их ихдээд хортой гаж нөлөө мэдээлэгдээгүй ч өөрийн ходоод, өөрийн нойр булчирхайгаар хоолоо шингээж байхыг эрмэлзэх хэрэгтэй шүү.

Гоё пост бичиж буузаа шингээж байна аа 😂✌️

Хүнсний Инженер О.Гал-Очир