Байгалийн мөөг 7 сарын дундаас 10 сарын эхэн хүртэл ургадаг учраас дарж авах цаг өдийд л тохиодог.






1. Мөөгөө зөөлөн даавуу болон сойзоор шороог нь унагаж цэвэрлээд, давстай усанд хийж 20 минут буцалгаж боловсруулна. Түүхийгээр нь хэзээ ч дарахгүй шүү 
Болгосон мөөгөө хөртөл нь хүйтэн усанд сойно. Энэ нь биетэй гоё болгоно.


2. Уусмал бэлдэхдээ 1 литр ус тутамд 35гр элсэн чихэр, 35гр давс хийж буцалгаарай. 



3. Шилэнд орох орц /500гр-ын шилэнд/
– сармис 2 хумс 

– Сонгино 1 цагираг хэрчим 

– Хар перец 5 ширхэг
– Лаврын навч 1 ширхэг
– Амтат чинжүү 1 шилэнд 10-15 нарийхан хэрчим. Хийхгүй ч байж болно. Хийвэл илүү амттай болдог шүү 



Шилний хэмжээнээс хамаараад орцны хэмжээ өөрчлөгдөнө. 

4. “Ариутгасан” шилэнд хуурай орцнуудаа хийгээд мөөгөө их чигжилгүйгээр хийж, уусмалаа халуунаар нь шилний доод амсар хүртэл хийгээрэй.
5. Уусмалаа хийгээд 0.5 ц.х 70% уксус эсвэл 1 ц.х 20% уксус хийж, дутуу таглаад 10 минут жигнэнэ/чанана. Энэ нь 6 сар хүртэл хадгалалт даадаг.
6. Чанасан/жигнэсэн нөөшөө гарган тэгш гадаргуу дээр зөөлөн товшиж хийг нь гаргаад тагийг нь чангалаад доош харуулан тавьж хөргөнө.




























