Зөгийн балыг ашиглаж ирсэн түүх нь эртний Египтээс эхлэлтэй гэж үздэг. Тэр үеэс л эхлэн зөгийн балыг хоол хүнс болон эмчилгээ болгон ашиглаж ирсэн байдаг. Үүнийг ойлгохын тулд зөгийн бал хэрхэн үүсэж бий болдог тухай ойлгох шаардлагатай.
Зөгийн бал үүсэх процесс 3 үе шаттай гэж үзвэл
- Ажилчин зөгий ургамлын нектарыг гаргаж авж өөрийнхөө ходоодонд хадгалдаг. Энэхүү нектар нь ургамал бүрт харилцан адилгүй байх боловч ихэнх хэсэг нь сахароз байдаг. Энэхүү бүтцээс шалтгаалан зөгийн балны өөр өөрийн онцлог үүсдэг.
- Зөгийнөөс ялгарах фермент сахарозыг задлаж глюкоз болон фруктоз болгон үлдсэн маш бага хэмжээтэй сахароз үлддэг.
- Тухайн зөгий нь зөгийн бал бий болсон үед сархинагт хадгалдаг. Энэ үеийн зөгийн балны усны агууламж 70% хүртэл агуулдаг бөгөөд үүнийг ууршуулж бидний мэдэх 17% орчим ус агуулсан зөгийн бал бий болдог. Энэ ч шинж чанараараа зөгийн бол мууддаггүй.
Зөгийн балны найрлага бал бүрт харилцан адилгүй боловч дунджаар 38% фруктоз, 31% глюкоз, 17% ус, 7,2% мальтоз, үлдсэн хэсэг сахароз, эрдэс бодис, амин дэм, фермент агуулдаг.
Зөгийн бал нь нийт 181 төрлийн нэгдлийг агуулдаг. /Одоо бүүр өссөн байх/. Уураг чөлөөт амин хүчилийн дийлэнх хэсгийг Пролин амин хүчил 85хүртэлх хувийг эзлэнэ. Эрдэс бодис амин дэм хуурай жингийн 0,2% (кали, кальци, зэс, төмөр, магни, манган, фосфор, цайр, селен, В1 В2 В3 С гээд л)
За энэ дээрх зүйлс чухал нь биш л дээ. Учир нь агуулагдах хэмжээ болон өдрийн хэрэгцээг хангах байдал 1%-д хүрэхгүй учир тийм олон эрдэс амин дэмтэй гэж ярих нь тэнэг хэрэг.😁Ингэж реклам хийдэг олон хүнс байдагдаа
За энгийн химийн бүтцээрээ сахараас бага зэрэг л давуу талтай. Бараг л ижилхэн.
За тэгэхээр зөгийн балны гол бүрдүүлэгч юу вэ?
Зөгийн бал нь биологийн идэвхит нэгдэл гэж нэрлэгдэх нэгдэл агуулдаг. Энэ агууламжаараа бусад хүнсний бүтээгдэхүүнээс ялгардаг. Үүнд биофлавнойд, фенолт нэгдэл, органик хүчил нь олон чухал шинж чанарыг үүсгэдэг.
- Нян, Бактерийн эсрэг үйлчилгээ
Зөгийн баланд агуулагддаг. Олон судалгаагаар Бактерийн эсрэг болон антибиотикт тэсвэртэй бактерийн эсрэг эмчилгээний төрөл байж болно гэж үздэг. - Шархны эдгэрэлт
Зөгийн бал нь бичил биетны эсрэг болон автолитик цэвэршүүлэлтийг дэмжиж, шархны эд эсийн нөхөн төлжилт, үрэвслийн эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлдэг гэж үздэг. Энэ ч шинж чанараараа ходоодны шархлаа өвчний үед зөгийн бал хэрэглэх нь ашиг тустай байдаг. - Амьсгалын замын өвчлөл
Амьсгалын замын өвлөлийн үед / ялангуяа хүүхэд/ зөгийн балны хэрэглээ нь зарим эмийн эмчилгээтэй дүйцэхүйц, зарим тохиолдолд илүү үр дүн үзүүлдэг судалгаа олонтай байдаг. Зөгийн бал нь шөнийн ханиалга, нойрны чанар, өвчлөлийн байдлыг мэдэгдэхүйц сайжруулдаг нь 2021 оны мета-анализын үр дүнд ажиглагдсан.
Хэрэгжүүлэх арга маш энгийн та эсвэл өөрийн хүүхэддээ унтахын өмнө 1 аяга сүү + 10-20гр зөгийн бал байхад л хангалттай
Бид юуг анхаарах вэ?
Зөгийн бал хэрэглэхэд гол анхаарах зүйл нь биологийн идэвхит нэгдлийг хэт халуун /40С -с дээш/ хэмд хэрэглэх тохиолдолд зүгээр л сахар болж хувирна. Тиймээс хүйтэн бүлээн байх шаардлагатай
Зөгийн балны нэр төрөл нь тухайн газар нутгийн ургамлын нектараас шалтгаалах боловч заавал импортын зөгийн бал сайн гэж худалдан авах нь өрөөсгөл ойлголт. Бүх зөгийн баланд их бага хэмжээгээр тухайн биологийн идэвхит нэгдэл заавал агуулагдана. Тиймээс Монгол зөгийн балаа сонгох хэрэгтэй.
Манай зөгийн балчид бүүр тодорхой тайлбарлах байхдаа. Буруу зөрүү бичсэн бол уучлаарай зөгийчид өө 😆
Зөгийн бал бол зүгээр л нэг сахар биш шүү
Хоолзүйч Э.Санчир