


Гэртээ ажил дээрээ кофегоо өөрөө бутлаж уух нь хамгийн шинэхэн амтыг мэдрэх боломжийг олгодог. Гэхдээ кофены амт сайн болоход бутлалтын хэмжээ (Grind size) хамгийн шийдвэрлэх үүргийг гүйцэтгэдэг. Үүнийг зөв тохируулах нь яагаад чухал болохыг доорх байдлаар тайлбарлая.
1. Амтны тэнцвэрт байдал (Extraction)
Кофе ус хоёр уулзах үед кофены найрлагыг ус өөртөө уусгаж хамт гархад хялбар болдог. Хэрэв бутлалтын хэмжээ буруу бол дараах хоёр асуудал үүснэ:
• Хэт нарийн (Fine): Ус кофены дундуур удаан нэвчиж, хэт их бодис уусгаснаар кофе гашуун, түлэнхий амттай болдог.
• Хэт бүдүүн (Coarse): Ус кофены дундуур хэт хурдан урсаж, хангалттай бодис уусгаж чадаагүйгээс кофе исгэлэн, сул, ус шиг амттай болдог.
Анхааруулга: Та сайн чанарын кофе худалдаж авсан ч бутлалтын хэмжээ буруу байвал кофены амт муурхай болохыг анхаарах хэрэгтэй.
Зөвлөмж: Ямар хэрэгсэлээр кофегоо чанахаас шалтгаалж, кофе үрний бутлалтын хэмжээг тохируулах зайлшгүй шаардлагтай байдаг.





