Хачигт халдварын үе эхэлж байгаа учраас үүнээс сэргийлэхийг Халдвар Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс зөвлөж байна.
Тухайлбал ууланд алхахдаа гар, хөлөөр битүү хувцас өмсөх, 2-3 цаг тутамд хачиг байгаа эсэхийг шалгаж байх шаардлагатай юм. Ялангуяа хаврын цагт салхи ихтэй үед төв суурин газарт хачиг хийсэж орж ирэх магадлалтайг сануулж буй.
Иймд ХӨСҮТ-өөс
- Агаар салхинд гарахдаа заавал малгай өмсөх – Хачигт хазуулахаас сэргийлнэ
- Хачгийн бүс нутгаар явахдаа тод өнгийн хувцас өмсөх – Хачиг бие дээгүүр явахад даруй мэдэж авах боломжтой
- Хачиг үргээгч цацах – ДЭМБ-аас ийм зөвлөмж гаргасан байдаг
- Хачигт хазуулсан бол зөв авах техникт суралцах – Хэрэв буруу авбал нууц үеийн хугацаа өнгөрөхөд хүндрэл үүсдэг. Хачгийг хямсаа эсвэл утас ашиглах салгана. Мөн салгасны дараа заавал спир, иодоор арчиж, цэвэрлэнэ.
- Малын сүү, махыг заавал буцалгаж болгож хэрэглэх зэргийг зөвлөлөө.







